Урьдчилсан танилцуулга


Монгол орны цэцэг

 

Mихаел Х. Хаук
Зээрд-Адуучид Б. Солонго

зохиогчдын тухай

Ойролцоогоор 350 х., 400 гаруй зүйл, 1000 гаруй өнгөт зураг, 17 x 24 см, хатуу картон хавтастай. Хэвлэгдэх хугацаа 2010 оны намар төлөвлөгдөж байгаа.
ISBN 978-3-9813082-0-4
Үнэ 69,00 €

Захиалгын үнэ 55,20 €
энэ нь зөвхөн хувь хүн эргэж буцалтгүй хэвлэлийн газарт урьдчилсан захиалах тохиолдолд хүчинтэй (Verlag / Internetbuchhandlung Rüdiger Biermann).

Захиалгын хуудас .pdf-файл  (0,6 MB)

Татаж авахдаа үнэгүй Adobe Reader-ийн PDF-файлийг уншиж хэрэглэнэ үү. Та баруун гар талын товчлуурыг дарна уу.
Hier können Sie den Adobe Reader downloaden

Агуулга

Монголын ургамлын тухай энэ номонд 70 гаруй овгийн 400 гаруй зүйл дээд гуурст ургамлын 1000‑с илүү өнгөт зургийг харуулсан. Энэ нь монгол дахь нийт тархсан зүйлийн 15 % орчим эзэлнэ. Өмнөх үг нь англи, монгол, герман хэл дээр бичигдсэн. Англи хэлээр тархалт, олдсон газар мөн синоним нэрийн тайлбартай. Ургамлын шинжлэх ухааны нэр нь ургамлын монгол нэртэй зэрэгцэн нэрлэгдэж орсон.

Зохиогчдын зорилго нь аль болохоор тов тодорхой нэмэлт нотолгоотой өнгөт зураг бүхий ургамлын номыг эхэлж гаргахыг зорьсон юм.


хуудасны эхэнд

Жишээ хуудаснууд

Zum Seitenanfang

Зохиогчид

Михаел Херберт Хаук, диплом биологч. Гёттингений их сургуульд ургамал судлалаар дагнан суралцаж төгссөн. 1986 оноос германы Нийдерсаксен мужийн Ханновер хотын байгаль хамгаалах байгууллагын биотоп, ургамал хамгааллын салбарт ажиллаж байгаа. 2002 оноос олон удаагийн аялалааар монгол орны ургамлын талаар сонирхож тодорхойлох оролдлого хийж эхэлсэн.

Зээрд-Адуучид овогтой Борисын Солонго, биологийн магистр. Монгол Улсын Их Сургуулийг биологч мэргэжлээр төгссөн. МУИС ба Гёттингений их сургуулийн байгаль хамгааллын хамтарсан судалгааны Хонин нуга суурин төсөлд 2001 – 2003 он хүртэл ховор ургамлын тархалт болон биотоп зурагчлалын карт хийх хөтөлбөр дээр ажиллаж байсан. 2006 оноос мэргэжлээрээ бие даан ажиллаж байна.

хуудасны эхэнд